АН-ын бүх шатны даргын сунгаа ирэх сард болохтой холбогдуулан даргын үүрэг гүйцэтгэгчдийг томилж эхэлжээ. Дорнод аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Уранбилэгийн Дашийг чөлөөлж оронд нь Чулууны Эрдэнэбатыг томилсон байна. Даргын үүрэг гүйцэтгэгчид З.Гэрэлт-Од яригдаж байсан ч төв намаас нь Ч.Эрдэнэбатыг томилсон тушаал гарчээ. У.Дашийн тухайд 2 жил Дорнод аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан байна. Ирэх сард болох Дорнод аймгийн Ардчилсан намын даргын сонгуульд хэн хэн өрсөлдөх нь тодорхойгүй байгаа ч Ч.Эрдэнэбатын хувьд өөрийн фэйсбүүкээрээ дамжуулан даргын сонгуульд өрсөлдөнө гэдгээ илэрхийлээд байгаа аж.
Дорнод аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Эрдэнэбат томилогджээ | |
Jaran.MN Facebook |