Ажилд зуучлах үйлчилгээний хүрээнд дээд боловсролтой болон Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгссөн техник, мэргэжлийн анхан шатны боловсролтой иргэдээс 2016 онд 270 мэргэжилтэй залуучуудыг ажилд зуучилсан бол 2017 онд 218 иргэн, 2018 онд 229 иргэн, 2019 онд 482 иргэнийг тус тус ажилд зуучилсан байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн орон нутгийн салбар зөвлөлийг Аймгийн Засаг даргын 2018 оны А/69 дүгээр захирамжаар байгуулан орон нутагт үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн боловсролын байгууллагуудыг удирдлага арга зүйгээр ханган ажиллаж байна. Тус зөвлөл хагас жилийн байдлаар нийт 4 удаа хуралдаж үйл ажиллагааны төлөвлөгөө, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлжээ.
Мэргэжилтэй залуучуудын бизнес, аж ахуй эрхлэх санаачилгыг дэмжих чиглэлээр Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжүүлэн санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг Монголын үндэсний маркетингийн холбоотой хамтран зохион байгуулж 2016-2020 онд нийт 44 бүлгийг шалгаруулж 440,0 сая төгрөгийн гарааны санхүүжилт олгож 71 иргэнийг байнгын ажлын байраар хангасан. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих зорилгоор Старт-ап хөтөлбөрт 5 төгсөгч 4 бизнес төслөөр амжиллттай оролцож үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.
Мэргэжлийн зөвлөлийн хурлын шийдвэрээр 30 ААНБ-дад 2-3-р ангийн нийт 215 оюутан, 2 ажил олгогчийн захиалгаар 35 оюутныг үйлдвэрлэлийн дадлагад, GCR ХХК-ийн захиалгаар нийт 42 төгсөгчийг давтан сургалтад тус тус хамруулсан. Дадлага хийж буй оюутан амжилттай суралцсан тохиолдолд GCR ХХК 100 хувь ажлын байраар хангах боломжтойгоор дадлага ажлыг гүйцэтгэж байна. Нийт төгсөгчдөөс 482 төгсөч буюу 71,0 хувь нь ажлын байраар хангагдсан байна.
Аймгийн “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгаа”-нд үндэслэн дотоодын эрэлтийн судалгааг 33 аж ахуйн нэгж байгууллагуудад хийж 2019–2020оны жилд Хангамжийн нярав мэргэжлийн ангид 25, аяллын хөтөч мэргэжлийн ангид 15 суралцагчтайгаар шинээр нээн хичээллэж байна. Ингэснээр элсэн суралцагчдын тоо 26,6 хувиар нэмэгдсэн.
МБСБ-ын 603 суралцагчийг үйлдвэрлэлийн болон төгсөлтийн өмнөх дадлага хийлгэж, ур чадвар олгосон.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих зорилгоор Старт-ап хөтөлбөрт 5 төгсөгч 4 бизнес төслөөр амжиллттай оролцож үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.
МСҮТөвд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барилгын мужаан, барилгын цахилгаан мэргэжлийн ангиудад 300 сая төгрөгний сургалтын тоног төхөөрөмж, стентүүдийг байршуулаад байна хэмээн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас мэдээллээ.
ХХҮГ 2016-2020 онд нийт 44 бүлэгт 440,0 сая төгрөгийн гарааны санхүүжилт олгожээ | |
Jaran.MN Facebook |