Дорнод аймаг "Ногоон түвшин" ангилалд орж өнөөдрөөс бүх байгууллага хэвийн горимд шилжлээ

2021/03/01

Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр халдвар бүртгэгдээгүй аймгуудыг ногоон түвшин ангилалд оруулж өнөөдрөөс хэвийн горимд шилжиж байна. Гэхдээ жагсаал цуглаан хийх, спортын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарласан хэвээр байгаа бөгөөд хэрвээ жагсаал цуглаан хийх бол заавал ПСР шинжилгээнд хамрагдах ёстой байна. Хэдийгээр ногоон түвшин ангилалд орсон ч нийслэл хотод коронавирүсийн  халдвартай, эрсдэл өндөр байгаа тул Хөлөнбуйрын постын хяналт шалгалт хэвээр байх юм байна. 

Дорнод аймаг "Ногоон түвшин" ангилалд орж өнөөдрөөс бүх байгууллага хэвийн горимд шилжлээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх