Хөдөлмөр эрхэлж буй 33 ХБИ-нд 65 сая төгрөгийн зээл олгожээ

2021/03/01

Өнгөрсөн 2020 онд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсээс жил бүр 6ажлын байрыг дэмжих зорилготой 6 төсөл хөтөлбөр хэрэгждэг. Үүний хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих арга хэмжээнд 103 иргэний материалыг хүлээн авч, 33 иргэний төслийг сонгон шалгаруулж 65 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж, ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд 5 иргэнийг хамруулж 21,6 сая төгрөг зарцуулжээ. 

Аж ахуй эрхлэлтийн сургалтад 30 иргэнийг хамруулж 900,0 мянган төгрөг, борлуулалт болон  түрээсийн хөнгөлөлтөд 12 иргэнд 9 сая 273 мянган төгрөгийг тус тус зарцуулсан. Хөтөлбөрт нийт 105 сая 573 мянган төгрөгийг зарцуулж 70 иргэнийг хамруулж 38 ажлын шинэ байр бий болгосон байна. 

Хөдөлмөр эрхэлж буй 33 ХБИ-нд 65 сая төгрөгийн зээл олгожээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх