Долоо хоногийн лхагва гаригт хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг нийтийн тээврээр зорчуулна

2021/03/12

Улсын хэмжээнд коронавирүсийн халдварын тархалт нэмэгдэж нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Дорнод аймаг хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргалаа. Ирэх 7 хоногийн даваа гаригаас буюу 3-р сарын 15-наас эхлэн Дорнод аймгаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлаж зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг нэвтрүүлэх шийдвэр гарчээ. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг 7 хоногийн лхагва гариг бүр нийтийн тээврээр Дорнодоос Улаанбаатар чиглэлд зорчуулна, харин Бямба гариг бүр Улаанбаатараас Дорнод руу зорчихоор болсон байна. Харин карго үйлчилгээний тухайд одоо үйл ажиллагаа явуулж байгаа 2 ААН-ийн 8 машин тээвэрлэлт хийнэ. Зөвхөн ачаа тээвэрлэнэ.

Долоо хоногийн лхагва гаригт хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг нийтийн тээврээр зорчуулна  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх