Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ-ын эрхлэх асуудалтай холбоотой 7 асуудал иргэдээс хамгийн олон давтамжтай иржээ

2021/03/24

Дорнод аймгийн Иргэд хүлээн авах төв 7058-2233 дугаарт төрийн байгууллагуудын эрхлэх асуудалтай холбоотой иргэдээс хамгийн олон удаагийн давтамжтай ирсэн гомдол хүсэлтийг цувралаар хүргэж байна. Энэ удаад Дорнод НАА ОНӨААТҮГ-ын эрхлэх асуудалтай холбоотой дараах гомдлууд хамгийн олон давтамжтай иржээ.

1-рт: Орон сууцны халаалтын асуудал

2-рт: Дуудлагын үйлчилгээтэй холбоотой

3-рт: Халуун хүйтэн усны алдагдалтай холбоотой

4-рт: Орон сууцны бохирын шугамын асуудал

5-рт: Халуун усны шугамын асуудал

6-рт: Зарим тохиолдолд засвар үйлчилгээг бүрэн гүйцэд хийхгүй байгаа талаар

7-рт: Усан сан цэвэр ус түгээх цэгийн эрүүл ахуйтай холбоотой

Харин Чойбалсан хөгжил ОНӨААТҮГ-ын эрхлэх асуудалтай холбоотойгоор хог хаягдлыг хугацаандаа тээвэрлэхгүй байгаа талаарх гомдол хамгийн олон удаагийн давтамжтай ирсэн тул энэ онд дээрх гомдлыг дахин гаргуулахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг Дорнод аймгийн Засаг дарга үүрэг болгожээ. 

Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ-ын эрхлэх асуудалтай холбоотой 7 асуудал иргэдээс хамгийн олон давтамжтай иржээ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх