Мэргэжлийн хяналтын газрын эрхлэх асуудалтай холбоотой иргэдээс 11 асуудлаар хамгийн их  гомдол иржээ

2021/03/24

Мэргэжлийн хяналтын газрын эрхлэх асуудалтай холбоотой 2020 онд иргэдээс хамгийн олон удаагийн давтамжтай ирсэн дараах 11  гомдол саналуудыг танилцуулж байна. 

1-рт: Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт 21-р талбайн эрүүл ахуйд хяналт тавих

2-рт: Шүр худалдааны төвийн эрүүл ахуйд хяналт тавих

3-рт: Шинь Шинь компанийн туслан гүйцэтгэгч Тунга майнз компанийн ажилтан ажиллагсдын амь нас, аюулгүй байдал эрүүл ахуйд хяналт тавих 

4-рт: Хүүхдийн цэцэрлэгийн эрүүл ахуйд хяналт тавих

5-рт: Матад сумын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй хүдэр тээвэрлэж байгаа талаар мэдээлэл

6-рт: ТОУУ компанийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих

7-рт: Хэрлэн сумын зарим орон сууцны барилгуудын орчин нөхцөлийн эрүүл ахуйд хяналт тавих

8-рт: Төгс худалдааны төвийн ашиглалт шаардлага хангахгүй байгаа тухай

9-рт: Их чулуут мал нядалгааны цэгийн эрүүл ахуй хяналт тавих

10-рт: Хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавих

11-рт: Нийтийн бие засах газрын байршлыг өөрчлөх цэгцлэх тухай гэсэн асуудлууд хамгийн олон удаагийн давтамжтай иргэдээс иржээ. 

Мэргэжлийн хяналтын газрын эрхлэх асуудалтай холбоотой иргэдээс 11 асуудлаар хамгийн их  гомдол иржээ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх