Сэргэлэн сумын 1-р багийн нутаг, төвөөсөө 20 км-т байрлах малчныд 2 ямаа галзуу өвчнөөр өвчилжээ. Тухайн голомтонд 5 айл өрх байгаа бөгөөд тэдгээр айлын 972 толгой малыг вакцинжуулах ажил өнөөдрөөс эхэлсэн байна. Тус сумын 1-р багт 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Мөн Халхгол сумын Ялалт багийн нутагт 10 гаруй үхэрт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч тусгаарлан ажиглалтанд байна. Шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа бөгөөд тухайн орчимд 20 гаруй айлын 3000 орчим толгой мал байгаа бөгөөд шүлхийн вакцинжуулалтын ажлыг эхлүүлжээ.
Галзуу өвчний голомтод байгаа 972 толгой малыг вакцинжуулах ажил эхлээд байна | |
Jaran.MN Facebook |