Иргэн А-гийн 1-р хавьтагч ШТС-ын түгээгч аймгийн төвд тусгаарлагдлаа

2021/04/04

Хурдан морь сонирхох зорилгоор Өмнөговь аймгаас Дорнод аймаг руу постгүй газраар нэвтэрсэн иргэн А-гийн PCR-ийн шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан түүний явсан маршрут, уулзсан иргэдийг тодруулах ажил үргэлжилж байна. Баяндун суманд иргэн А 3-р сарын 28-ны өдөр очсон бөгөөд тус сумын Хайрхан багийн 2 малчныхаар орж адуу мал үзэж харсан, улмаар сумын төвийн ШТС-аар үйлчлүүлсэн байна. Түүнтэй 1-р хавьтагч болох 2 малчин өрхийн 12 иргэнийг гэрт нь тусгаарлан хяналт тавин ажиллаж байна. Одоогоор 2-р хавьтагч нарын тоо 65-д хүрээд байна. Харин ШТС-ын түгээгч 4-р сарын 2-нд ээлжээс бууж аймгийн төв рүү явсан бөгөөд өнөөдөр тухайн түгээгчийг тусгаарласан бөгөөд PCR-ийн шинжилгээ авах юм байна. Баяндун сумын Петровисын колонкоор 3-р сарын 28-наас 4-р сарын 2-ны өдрүүдэд үйлчлүүлсэн иргэдийг тогтоох ажил хийгдэж байгаа бөгөөд аймгийн төвөөс хариу арга хэмжээний баг очиж хяналтын камерыг шалгах юм байна. Тус суманд 8 пост, 1 хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна. 

 

Иргэн А-гийн 1-р хавьтагч ШТС-ын түгээгч аймгийн төвд тусгаарлагдлаа   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх