Иргэн А Цагаан-овоо суманд хүнсний дэлгүүр, ШТС-аар үйлчлүүлсэн байжээ

2021/04/04

Ковидын халдвар илрээд буй иргэн А 3-р сарын 27-ны өдөр 14 цагийн орчимд Цагаан-Овоо сумын ШТС, хүнсний дэлгүүрээр үйлчлүүлээд Сэргэлэн сумруу хөдөлсөн байна. Улмаар буцаад 3-р сарын 29-ны орой 19 цагийн орчимд Цагаан-Овоо сумын нутагт ирсэн бөгөөд хяналтынхан саатуулж албадан тусгаарлан шинжилгээ авсан байна. Одоогоор иргэн А-тай ойрын хавьтал болсон 6 иргэнийг гэрт нь тусгаарлан ажиглаж байна. Эдгээр иргэд анхны мэдээллээр хөдөлгөөн хийгээгүй гэж мэдүүлээд байгаа юм байна. Тус суманд аймгийн төвөөс тандалт судалгааны баг ажиллаж байгаа бөгөөд 6 хөдөлгөөнт эргүүл, 1 байнгын пост ажиллаж 0 зогсолт хийгээд байгаа хэмээн мэдээллээ. Дашрамд мэдээлэхэд, Цагаан-овоо суманд 3-р сарын 28-ны өдөр  хулгайн замаар ирсэн 3 иргэнийг албадан тусгаарлаад байсан бөгөөд тусгаарлалтын хугацаа өнөөдөр дуусгавар болж хуулийн байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байгаа юм байна. 

 

Иргэн А Цагаан-овоо суманд хүнсний дэлгүүр, ШТС-аар үйлчлүүлсэн байжээ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх