Энэ онд станцын өргөтгөлд 700-800 Монгол, 300-400 Хятад ажилтан ажиллана

2021/04/06

“Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК  36 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай дулааны цахилгаан станц юм. Сүүлийн жилүүдэд зүүн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэж цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах боломжгүй болсон учраас 2015 оноос эхлэн өвлийн их ачааллын хугацаанд Сүхбаатар аймгийн хэрэглэгчдийг төвийн бүсийн эрчим хүчний системд шилжүүлдэг болжээ. Улмаар цахилгааны оргил ачаалал суурилагдсан хүчин чадлаас давж 38,6 МВт хүрч бүс нутгийн цахилгаан эрчим хүчний өсөлтийг тогтвортой хангах боломжгүй болсон. Ингээд Монгол улсын Засгийн газрын 29 дүгээр тэмдэглэл, Монгол улсын Хөгжлийн банк болон БНХАУ-ын Хөгжлийн банк хооронд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн хүрээнд Монгол улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Чойбалсангийн Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх, шинэчлэх ажлыг хэрэгжүүлэхээр БНХАУ-ын ТБЕА компанитай гэрээ байгуулан ажиллаж эхлээд байгаа юм. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 05 сарын 06-ны өдрийн 164 дүгээр тогтоолоор БНХАУ-н "TBEA" компанид 250 хүний ажиллах хүчний зөвшөөрөл олгогдсоноос 2020 онд нийт 58 хүний бүрэлдэхүүнтэй удирдлага, инженер техникийн ажилтнуудыг Монгол улсын хилээр нэвтрүүлж 2020 оны 08 дугаар сарын 26 ны өдрөөс төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлж төслийн явц 37,5 хувьтай явагдаж байна.

2020 онд барилга угсралтын ажлын үед төслийн талбайд БНХАУ-н 51 ажилтан, Монгол улсын 145 ажилтан нийт 196 ажилтан ажилласан байна.

Энэ онд Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын сарын 04-ний өдрийн 168 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх төсөлд БНХАУ-н "TBEA" компанид 2021 онд 500 хүний ажиллах зөвшөөрөл олгосон байна. Төслийн барилга угсралтын ажилд оролцох эхний ээлжийн 46 инженер техникийн ажилчдыг Монгол улсын хилээр нэвтрүүлэх бэлтгэл ажил хангагджээ.

2021 онд төслийн талбайд нийт 700-800 Монгол ажилтан, БНХАУ-н 300-400 ажилтан тус тус ажиллах төлөвлөгөөтэй байна.

Энэ онд станцын өргөтгөлд 700-800 Монгол, 300-400 Хятад ажилтан ажиллана   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх