Коронавируст халдварын эсрэг 8500 хүн тун Вероцелл вакциныг өнөөдрөөс Дорнод аймагт хийж эхэллээ

2021/04/07
Коронавируст халдвар ( COVID-19 )-ын эсрэг 8500 хүн тун Вероцелл вакциныг өнөөдрөөс Дорнод аймагт хийж эхэллээ. 
1. Эхний ээлжинд хуваарилагдсан тус какцинд тархвар судлалын заалтаар: 
- Эрүүл мэнд ( ЭМГ, БОЭТ, Сум, өрхийн Эрүүл мэндийн төв )
- Онцгой байдал
- Цагдаа
- Тагнуул
- Мэргэжлийн хяналт
- Хил хамгаалах
- Зэвсэгт хүчин
- Гаалийн байгууллага
- Гадаадын иргэн, харьяатын албаны ажилтан албан хаагчид
2. Боловсролын байгууллага;
- Хүүхдийн цэцэрлэг
- Ерөнхий боловсролын сургууль
- Дорнод Их Сургууль
- Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
- Дорнод Политехник коллежийн багш, ажилтнууд
3. Стратегийн ач холбогдол бүхий байгууллагууд:
- Дулааны цахилгаан станц
- Адуунчулууны ордод үйл ажиллагаа явуулж буй нүүрсний уурхайнууд
- Төмөр зам
- Автотээврийн төв
- Хүнс, шатахуун болон стратегийн ач холбогдол бүхий ачаа тээвэрлэж буй тээврийн жолооч нар
- Нийтийн аж ахуй
- Хот тохижилт
- Нефть бүтээгдэхүүний импорт, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд
- Хөдөлмөр, халамж үйлчилгээ, Улсын бүртгэл, Нэг цэгийн үйлчилгээ
- Шүүх, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл, Шүүхийн шинжилгээний алба
- Мал эмнэлгийн байгууллагын ажилтан, албан хаагчид тус тус хамрагдах юм.
Дараагийн ээлжинд хуваарилагдан ирэх вакцинд;
- 65-аас дээш насны ахмадууд
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
- Архаг, хууч өвчлөлд өртсөн иргэд хамрагдана.
Мөн салбар, байгууллага хамаарахгүйгээр насны дараахь дарааллаар хамрагдах юм.
- 50-65 насны иргэд
- 18-50 насны иргэд хамрагдах юм байна. 
 
Коронавируст халдварын эсрэг 8500 хүн тун Вероцелл вакциныг өнөөдрөөс Дорнод аймагт хийж эхэллээ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх