Дорнод аймагт ковид "зөөвөрлөгдсөн, алаг цоог тархалттай" буюу шар түвшинд байна

2021/04/07

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 2-р сарын 21-ны өдрийн тогтоолоор Коронавирүст халдварын тархалтын түвшинг тогтоож төрийн байгууллага, хувь хүн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам баталсан. Энэхүү журмын дагуу Дорнод аймагт ковид зөөвөрлөгдсөн, алаг цоог тархалттай түвшинд ороод байна. Улаанбаатар хотоос ирсэн 2 иргэний давтан шинжилгээ эерэг гарч тусгаарлах арга хэмжээ аваад байгаатай холбогдуулан Хэрлэн сумыг шар түвшинд шилжүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор 

1. Уралдаан тэмцээн аялал зугаалга

2. Нэг дор 30-аас дээш хүн цугларахгүй байх 

3. Өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа, 

4. Баар

5. Цахим тоглоомын газар, Хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг хориглож байна. 

Зөвлөмж: Айлд зочлохгүй байх, зочин урихгүй байх, шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй, амны хаалт байнга зүүх, гараа сайтар савандаж угаах, хүн хооронд 2 метрээс доошгүй зай барих, олон нийтийн газар аль болох очихгүй байх, мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг АОК-оос анхаарууллаа. 

Дорнод аймагт ковид "зөөвөрлөгдсөн, алаг цоог тархалттай" буюу шар түвшинд байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх