Өнөөдөр өглөөний байдлаар Дорнод аймагт коронавирүсийн 4 дэх тохиолдол бүртгэгдлээ. Улаанбаатар хотоос ирээд гэртээ тусгаарлагдаж байсан иргэн халдвартай болох нь батлагдаж ойрын хавьтлын иргэдийг тусгаарлан шинжилгээнд хамруулах ажил хийгдсэн. Ойрын хавьтлын иргэдэд хийсэн 2 дахь шинжилгээгээр тухайн иргэнтэй хамт амьдарч байсан 1 иргэнээс халдвар илэрчээ. Одоо дээрх 4 тохиолдлын ойрын хавьтал болох 71 иргэнийг тусгаарлах байранд болон гэрт нь тусгаарлаад байна. Харин дам хавьтлын 247 иргэнийг гэрт нь тусгаарлан ажиглаж байгаа юм байна. Ойрын хавьтлын иргэдээс тусгаарлалтын хугацаанд 3 удаа шинжилгээ авч байгаа бол дам хавьтлын иргэдээс 2 удаа шинжилгээ авах юм байна.
12-р байрны тохиолдлын ойрын хавьтлаас 4 дэх халдвар бүртгэгдлээ | |
Jaran.MN Facebook |