Өдөрт хүнс, ачаа тээврийн 10-15 машин тогтмол орж ирж байна

2021/04/12

Аймгийн онцгой комиссын шийдвэрээр хүнс ачаа тээврийн машинуудыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, ажлын хэсгийн хяналтан дор ачаа барааг нь буулгаж жолооч нарыг тусгаарлан буцааж гаргах зэрэг ажлыг Хүнс хөдөө аж ахуйн газар хариуцан ажиллаж байна. Өдөрт 10-15 хүнс ачаа тээврийн машин орж ирж байгаа бөгөөд 1 байгууллага, 1 хүний ачаа ачиж ирсэн тээврийн хэрэгсэл ачаагаа тухайн байгууллагын агуулахад, харин олон хүний ачаа бараа тээвэрлэж ирсэн машинуудыг  тусгайлан бэлдсэн талбайд ачааг нь буулгаж иргэд ирж авах зохион байгуулалт хийж байна.

Ачаа тээврийн жолооч нар олон хүнтэй харьцаж байгаа тул эрсдэл өндөртэй гэж үзэн тэднийг иргэдтэй ойрын зайнаас харьцуулахгүйгээр, олон газраар оруулахгүйгээр буцаах эсвэл тусгаарлах ажлыг зохион байгуулж байна.

Өдөрт хүнс, ачаа тээврийн 10-15 машин тогтмол орж ирж байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх