Аймгийн хэмжээнд корона вирусын эсрэг вакцинжуулалтын ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар:
Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсад 829 – 77.8 %,
Зүүн бүсийн төв Онцгой байдлын газар 189 – 97.4 %,
Дорнод Их Сургууль, Дорнод Политехник коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, ажилтнууд 184 – 88.8 %,
Хил хамгаалах байгууллагууд 589 – 44.5 %,
Мэргэжлийн хяналтын газар 57 – 91.9 %,
Хууль хүчний байгууллагууд 89 – 80.1 %,
Цагдаагийн газар 166 - 87.8 %,
Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх байгууллагын багш, ажилтнууд 2014 – 92.7 %,
Стратегийн ач холбогдол бүхий байгууллагаас 1645 – 89.5 % нийт 5762 хүн вакцинд хамрагдаад байна.
Өнөөдөр БОЭТ, Польтехникийн коллежийн дотуур байранд 200 гаруй албан хаагч хамруулах юм.
ВАКЦИН ХИЙЛГЭХИЙН ӨМНӨ АНХААРАХ ЗҮЙЛС:
COVID-19-ийн эсрэг вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх,
Эмчийн үзлэгт орох,
Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх,
Дулаан хувцаслах,
Сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцинд хамрагдаагүй байх,
Вакцинжуулалтын цэгт очиж хийлгэх,
Халдвар хамгааллын дэглэмийг сахих /амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих/
Дорнод аймгийн хэмжээнд 5762 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ | |
Jaran.MN Facebook |