Дорнод: Сүүлийн 24 цагт нэмж халдвар бүртгэгдээгүй

2021/04/14

Дорнод аймагт коронавирүсийн халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд 4 тохиолдол бүртгэгдээд байгаа. Сүүлийн 24 цагийн дотор нэмж халдвар бүртгэгдээгүй байна. Дээрх халдвар батлагдсан 4 хүний 1 нь хүндэвтэр, бусад нь хөнгөн хэлбэрийнх бөгөөд тэдгээр иргэдийн нэг нь өөрийн хүсэлтээр Улаанбаатар хот руу явсан, бусад нь энд эмчлэгдэж байна. 

4-р сар гарсаар халдвартай бүс нутгаас 402 тээврийн хэрэгсэл 741 иргэн Дорнод аймаг руу нэвтэрчээ.  Өнөөдрийн байдлаар 265 иргэн гэрийн тусгаарлалт ажиглалтад байна. 

Одоогоор ойрын хавьтлын 81 иргэн, дам хавьтлын 305 иргэнийг тусгаарлан ажиглаж байгаа бөгөөд эхний авсан шинжилгээгээр сөрөг гарсан байна. Тусгаарлалт ажиглалтад байгаа иргэдээс 3,6,14 дэх хоногуудад давтан шинжилгээ авах юм байна. 

Дорнод: Сүүлийн 24 цагт нэмж халдвар бүртгэгдээгүй   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх