Цагаан-Овоо сум тэг зогсолт хийлээ

2021/04/16

Дорнод аймагт коронавирүсийн халдварын 4 тохиолдол бүртгэгдээд байсан бөгөөд тэдгээр тохиолдлын ойрын хавьтлын 81 иргэн дам хавьтлын 305 иргэнийг гэрийн тусгаарлалт ажиглалтад аваад байсан. Тэгвэл өнөөдөр  12-р байрны батлагдсан тохиолдлын дам хавьтал болох Цагаан-Овоо суманд амьдардаг тусгаарлалтад байсан иргэнээс Коронагийн халдвар илэрсэн байна. Түүний ойрын хавьтал 38 иргэн, дам хавьтлын 194 иргэнийг гэрийн тусгаарлалт ажиглалтад авчээ. Улмаар Цагаан-Овоо сум тэг зогсолт хийлээ.  

Цагаан-Овоо сум тэг зогсолт хийлээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх