Тод манлай уяачийн Дорнодод хулгайгаар ирснийг гэрчлэх баримт

2021/04/17

Тод манлай уяач Данзаннямын Даваахүү УБ хотод очоод хэвлэлд өгсөн ярилцлагадаа "надад хулгайн замаар зорчих шаардлага байхгүй. Зөвшөөрөлтэй зорчсон, энэ бүхнийг илтгэх бичиг баримт нь цагдаагийн газарт байгаа. Би хулгайн замаар нэвтрээгүй бөгөөд холбогдох бичгийг үзүүлж замын постоор дамжин өнгөрсөн" хэмээн хэлжээ. Энэ эрхэм анхнаасаа Дорнод аймаг руу ирэх зөвшөөрөл аваагүй, хулгайн замаар Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдад очиж халдвар тараасан нь тогтоогдоод байна. Одоогоор түүнтэй ойрын хавьтал болсон 2 малчин нь халдвар авсан нь батлагдаад байгаа бөгөөд тод манлай уяачийн ойрын болон дам хавьтлын  200 гаруй иргэн гэртээ тусгаарлагдаж байна. 

Хэнтий аймгийн Онцгой комиссоос Нийслэлийн онцгой комисст явуулсан албан бичигт Д.Даваахүү, Ц.Мөнх-Эрдэнэ нар нь тэжээлийн овьёос тээвэрлэх ажлаар Хэнтий аймгийн Баян-Овоо- Улаанбаатар-Хэнтий-Баян-Овоо чиглэлд явах тул холбогдох бичиг баримт PCR-ийн шинжилгээг үндэслэн шалган нэвтрүүлэх цэгээр нэвтрүүлэх, халдвартай бүс нутгаас ирсэн учраас 7 хоног гэрийн тусгаарлалтад байлгах заалтыг хангуулна гэжээ. Улмаар доорх баталгааны хуудас буюу ковидын дэглэм зөрчвөл хуулийн хариуцлага хүлээж, учирсан хохирлын гарсан зардлыг төлөх заалт бүхий баталгааны хуудас дээр гарын үсгээ зурсан байна. 

Гэвч тэрээр гэрийн тусгаарлалтын 7 хоногийн дэглэмээ мөрдөөгүй, дээр нь зөвшөөрөл авсан чиглэлээсээ хазайж  Дорнод аймгийн Цагаан-Овоо сум руу Баян-Овоогийн гүүрээр гарч /хяналтгүй / Цагаан-Овоо суманд байх малчныдаа ирж  2 сумын ард иргэдийг эрсдэлд оруулж тэг зогсолт хийхэд хүргээд байна.

 

Тод манлай уяачийн Дорнодод хулгайгаар ирснийг гэрчлэх баримт   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх