Дорнод аймагт дахин 8 тохиолдол нэмж бүртгэгдэн батлагдсан тохиолдол 15 боллоо

2021/04/17
Дорнод аймагт дахин 8 тохиолдол нэмж бүртгэгдэн батлагдсан тохиолдол 15 боллоо

4-р сарын 17-ний оройн 20:00 цагийн байдлаар Дорнод аймагт Корона вирусийн халдварын 8 тохиолдол шинээр бүртгэгдэж батлагдсан тохиолдол 15 боллоо. Цагаан-овоо суманд 3 иргэн, “Залуус” хорооллын оршин суугч 4 иргэнээс халдвар илэрчээ. Мөн уул уурхайн ажилчин 1 иргэн Улаанбаатар хотоос ирж 7 хоног тусгаарлах байранд байсан ба тухайн иргэний давтан шинжилгээнээс мөн Корона вирусийн халдвар илэрлээ. Цагаан-Овоо болон Залуус хорооллын тохиолдлууд нь хаанаас халдвар авсан нь тодорхой бус байгаа нь иргэдийн дунд Ковид19-ийн халдвар тархсан нь тодорхой болж байна. Иймээс ард иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.

Дорнод аймагт дахин 8 тохиолдол нэмж бүртгэгдэн батлагдсан тохиолдол 15 боллоо  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх