Цагаан-Овоо суманд зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлын ойрын болон дам хавьтлын иргэдийг тогтоож гэрийн тусгаарлалтад аваад байсан ч тус сумын иргэдийн дунд хийсэн түүвэрчилсэн шинжилгээгээр эх уурхай нь тогтоогдоогүй 3 тохиолдол илэрлээ. Мөн Хэрлэн сумын Залуус хороололд амьдардаг иргэнээс өнөөдөр өглөө ЭМГ-т 3 хоног халуурч, амт үнэр мэдрэхгүй байна гэсэн дуудлагын дагуу ажиллахад тухайн иргэний гэр бүлийн 4 хүнээс коронавирүсийн халдвар илэрлээ. Энэ тохиолдлууд мөн хаанаас халдвар авсан нь тодорхой бус байгаа нь иргэдийн дунд ковидын халдвар тархсаныг харуулж байна хэмээн албаны зүгээс мэдэгдлээ. Дараагийн нэг шинэ тохиолдол нь Улаанбаатар хотоос Дорнод аймагт ажил хийхээр ирсэн тусгаарлах байранд байгаа иргэнээс илэрчээ. Эдгээр эх уурхай нь тодорхойгүй халдварын тархалт огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан Дорнод аймагт 0 зогсолт хийлээ.
Дээрх Цагаан-Овоо, Хэрлэн сумын иргэдийн халдварын эх уурхайг нь тогтоох, эдгээр иргэдийн явсан маршрут болон ойрын дам хавьтлыг тодорхойлох ажил үргэлжилж байна.
Дорнод: Хүн амын дунд халдвар тархжээ | |
Jaran.MN Facebook |