Амт үнэр мэдрэхгүй болох нь ковидын шинж тэмдэг

2021/04/19

Залуус хороололд батлагдсан халдварын тохиолдлын тухайд, эхний 3 хоног халуурч амт үнэр мэдрэхгүй болоод эмнэлэгт хандсан. Улмаар PCR шинжилгээгээр коронавирүсийн халдвар болох нь батлагдсан. Тэгвэл өнөөдөр Хэрлэн номин бизнес төвийн ажилтан Ягаан цээнэ ӨЭМТ-д 3 хоног хий ханиалгаад амт үнэр мэдрэхээ болилоо гэсэн шинж тэмдэгтэй үзүүлжээ. Улмаар түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарч Хэрлэн номин бизнес төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаагаад байна. 

Коронавирүсийн шинж тэмдэг :
1. Хуурай ханиалгана, нус цэр гарахгүй. Амт үнэр мэдрэхээ болино. Энэ нь хамгийн хялбар ялгаж болох шинж тэмдэг!
2. Хуурай ханиалга ихсэж хоолой хуурайшиж, аргаж хатах анхны шинж тэмдэг нь 3-4 хоног үргэлжлэх ба амьсгалын зам хуурайшсанаар хоолой, залгиурт өвдөлт мэдрэгдэнэ. Энэ үед вирус амьсгалын замаар доошилж уушгинд хүрэх ба хатгалгаа үүсгэнэ. Энэ үе 5-7 хоногийн хугацаанд үргэлжилнэ!
3. Вирус нэгэнт уушгинд хүрч хатгалгаа буюу уушигны үрэвсэл болсон тохиолдолд өндөр халуурч, амьсгалахад хүндрэлтэй болох ба бүх бие сульдаж байнга цээж давчдах мэдрэмж төрнө. Хэрвээ яг ийм шинж тэмдэг илэрсэн бол нэн яаралтай өөрийгөө тусгаарлаж, түргэн дуудаж, шинжилгээ өгөх хэрэгтэй!!!
4. Вирусын халдварын нууц үе буюу ямар нэг шинж тэмдэг илэртлээ 28 хүртэл хоног байж болох талтай байгаа ажээ. Гэтэл ханиалгах халуурах шинж илэрсэн тэр үед бараг 50 хувьд нь уушиг хатуурах шинж буюу fibrosa өгсөн байсан бөгөөд энэ бол маш хүндэрсэн гэсэн үг байна. 
Амт үнэр мэдрэхгүй болох нь ковидын шинж тэмдэг   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх