Дорнод аймагт ковидын халдварын 15 тохиолдол бүртгэгдээд байсан бол өнөөдөр 5 тохиолдол нэмэгдэж 20 тохиолдол боллоо. Ингэснээр Хэрлэн суманд 12, Цагаан-Овоо суманд 4, Хөлөнбуйр суманд 4 тохиолдол болж байгаа бөгөөд эдгээр нь бүгд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илэрсэн байна. Дээрх 20 тохиолдлын нэг нь Уб хот рүү шилжсэн, 3 хүн нь эмчлэгдээд эмнэлгээс гарсан, одоо халдвартын тасагт 16 хүн эмчлүүлж байгаа юм байна. Дээрх тохиолдлын 5 нь хүүхэд байна. Хүүхдүүдийн ойрын хавьтлын хүүхдүүдээс шинжилгээ хийж эхний байдлаар сөрөг гарсан бөгөөд 14 хоног гэртээ тусгаарлан ажиглаж байгаа гэдэг мэдээллийг өглөө. Хэрлэн суманд шинээр батлагдсан 3 тохиолдлын тухайд Залуус хорооллын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байжээ. Одоогоор Хэрлэн суманд орон сууцны 70-р байр, Илч хороолол, Залуус хороолол, Хэрлэн номин бизнес төвийг хаагаад хамгаалалтад авсан байна.
Батлагдсан 20 тохиолдлын 5 нь хүүхэд байна | |
Jaran.MN Facebook |