Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд коронавирусын халдвар авсан иргэний ойрын хавьтлын нэг иргэн Баян-Уул суманд очсон байна. Үүнтэй холбогдуулан тандалт судалгаа хийх, явсан замын маршрут, дам хавьтлыг тогтоох, ариутгал халдваргүйжүүлэлт хийх зорилгоор тус сумын хэмжээнд 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 24 цагийн хугацаанд ТЭГ зогсолт хийж эхэллээ.
Мөн сумын хэмжээнд ТЭГ зогсолт хийхээр зарласантай холбогдуулан худалдаа үйлчилгээ, шатахуун түгээх станцын үйл ажиллагааг 24 цаг зогсоосон байна.
Баян-Уул сум 24 цагийн хугацаатай тэг зогсолт хийлээ | |
Jaran.MN Facebook |