"Монгол бичгээ суръя" төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Би Монгол бичигтэй Монгол хүн" ТИК ТОК уралдаанд ЕБС-ийн сурагчид идэвхтэй оролцлоо. Дорнод аймгийн 1-р сургууль, 2-р сургууль, 5-р сургууль, 8-р сургууль, 11-р сургууль, 12-р сургууль, Шинэ хөгжил цогцолбор сургууль, Хан-Уул цогцолбор сургууль болон Баяндун, Гурванзагал, Чойбалсан, Халхгол, Чулуунхороот, Матад, Булган сумдын ЕБС болон Увс аймгийн Ховд, Түргэн, Өмнөговь сумдын ЕБС, Нийслэлийн 53-р сургууль, Оюуны ундраа цогцолбор сургуулийн сурагчдаас 106 бүтээл ирсэн. Бүтээлийг БСУГ болон монгол бичгийн мэргэжлийн багш нар үзэж шалгаруулалт явагдаж байна. Бүтээлийн шинэ санаанд 40 оноо, агуулгад 30 оноо, цахим хандалтанд 30 оноогоор дүгнэнэ.
"Би Монгол бичигтэй Монгол хүн" ТИК ТОК уралдааны шалгаруулалт явагдаж байна | |
Jaran.MN Facebook |