"Монгол бичгээ суръя" төслийн хүрээнд зохион байгуулагдсан "Би Монгол бичигтэй Монгол хүн" Тик Ток уралдааны дүн гарлаа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид үндэсний бичгээ хэрхэн суралцсан, суралцаж буй арга туршлагаа түгээх, монгол бичгээ сурахыг уриалсан утга агуулга бүхий бичлэгийн уралдаанд 106 бүтээл ирсэн. Бүтээлийн шинэ санаа, агуулга буюу бүтээлийн 70 оноог мэргэжлийн 4 багш үнэлсэн, харин цахим хандалтыг 30 оноогоор дүгнэсэн.
Ингээд уралдаанд,
1-р байранд Хан-Уул цогцолбор сургуулийн сурагч 10в Б.Нарансолонго, Ч.Одгэрэл нарын бүтээл
2-р байранд Хан-Уул цогцолбор сургуулийн 11в ангийн сурагч Д.Адъяасүрэнгийн бүтээл
3-р байранд Шинэ-Хөгжил цогцолбор сургуулийн 9б ангийн сурагч А.Батням, Ч.Оюун-Эрдэнэ нарын бүтээл
Тусгай байранд Хан-Уул цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч Б.Сарандагина, М.Өлзийхүү нарын бүтээл
Тусгай байранд Чойбалсан сумын ЕБС-ийн 6б ангийн сурагч А.Булгансор
Тусгай байранд Хан-Уул цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч Б.Урангоо
Тусгай байранд 2-р сургуулийн 8а ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ
Тусгай байранд Хан-Уул цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч Маралмаа
Тусгай байранд Нийслэлийн 53-р сургуулийн 9а ангийн сурагч М.Хулан
Тусгай байранд 5-р сургуулийн 11а ангийн сурагч Э.Намуунаа нар шалгарлаа.
Шагналыг 6-р сарын 1-нд гардуулна.
"Би Монгол бичигтэй Монгол хүн" Тик Ток уралдааны дүн гарлаа | |
Jaran.MN Facebook |