Дорнод аймагт хүн амын дундаас халдвар бүртгэгдээгүй 28 хоногийн хугацаа өнгөрч байна. Гэхдээ дээрх хугацаанд Чойбалсан хотод ирээд гэрийн тусгаарлалтад байсан 2 иргэнээс буюу зөөвөрлөгдсөн 2 тохиолдол бүртгэгдсэн тул аймгийн төв Хэрлэн сум халдварын тархалтын шар түвшинд, бусад 13 сумдын хувьд бүгд ногоон түвшинд шилжжээ.
Хамгийн чухал анхаарах зүйл бол вакцины 2 дахь тунгаа аваад 14 хоносон, мөн PCR шинжилгээний сөрөг хариутай ч халдварын тархалттай бүс нутгаас ирсэн хүн бүр халдвараас сэргийлэх дэглэм, тусгаарлалт ажиглалтын дэглэмээ чанд мөрдөхийг Дорнод аймгийн Онцгой комиссоос уриалж байна.