Баян-Уул сум 5 сарын 31-ний 06 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

2021/05/28
2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баян-Уул сумын онцгой комисс хуралдаж, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 07 дугаар тогтоол гаргажээ. Тодруулбал, өчигдөр тус суманд ПСР-ийн шинжилгээгээр нэг тохиолдол батлагдсан тул 2021 оны 5-р сарын 31-ний 06 цаг хүртэл иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, архи согтууруулах ундаагаар үйлчлэх худалдан борлуулахыг хориглож, хүнсний худалдааг 09:00-17:00 цагийн хооронд зөвхөн хүргэлтээр үйлчлэхийг зөвшөөрчээ. Банк санхүүгийн байгууллага, шатахуун түгээх станц, цайны газар, үсчин гоо сайхан, нийтийн халуун ус, барааны дэлгүүр, автомашин болон дугуй засварын үйлчилгээ үзүүлдэг иргэн ААН байгууллагын үйл ажиллагааг түр хязгаарласан байна. 
Баян-Уул сум 5 сарын 31-ний 06 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх