Ковидын 5 тохиолдол нэмэгдэж, батлагдсан тохиолдол 56 боллоо

2021/05/29

Сүүлийн 24 цагт Дорнод аймагт коронавирүсийн 5 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Эдгээрийн 2 нь Баян-Уул суманд буюу эрүүл  мэндийн шалтгаанаар Улаанбаатар хотруу явж  ирээд халдвартай болох нь батлагдаад байсан иргэний гэр бүлийн 2 гишүүн ПСР шинжилгээгээр эерэг гарч батлагдсан байна.

Харин 3 тохиолдол нь Хэрлэн суманд буюу Улаанбаатар хотод буяны ажлаар яваад ирсэн гэр бүлийн 3 гишүүнээс илэрсэн байна. Эдгээр иргэд тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж байсан бөгөөд  7 дахь хоногийн давтан шинжилгээгээр батлагджээ.

Халдварын голомттой бүс нутаг руу явсан болоод тэндээс ирж байгаа иргэд халдвар авч ирэх тохиолдол нэмэгдэж байгаа тул 7 хоногийн гэрийн дэглэмээ сайн баримтлах, 6 дахь хоног дээрээ шинжилгээнд хамрагдах үүргээ биелүүлэхийг зөвлөлөө. 

 

Ковидын 5 тохиолдол нэмэгдэж, батлагдсан тохиолдол 56 боллоо   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх