Гэрийн тусгаарлалтанд 1390 иргэн байна

2021/05/30

Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд 16 иргэн, гэрийн тусгаарлалтад 1390 иргэн байна. 336 PCR шинжилгээ хийснээс 4 тохиолдол илэрчээ. Эдгээрийн 2 нь Баян-Уул сумын батлагдсан тохиолдлын гэр бүлийн гишүүд, 2 нь Хөлөнбуйрын постоор орж ирэхэд нь авсан түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан 2 иргэний ПСР шинжилгээ батлагдсан байна. 

Дээрх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 91 иргэн, Дам хавьтлын 215 иргэн байна. 

Халдварын нийт 60 тохиолдлын  17 нь Хэрлэн суманд: 3 нь  Хөлөнбуйр суманд 17 нь  Цагаан-Овоо суманд 6 Дашбалбар суманд, 4 нь Баян-Уул суманд, 13 нь зөөвөрлөгдсөн тохиолд байна. Өнөөдрийн байдлаар 14 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Хөнгөн -13 Хүндэвтэр-1 иргэн байна. 

Харин вакцинжуулалтын 1 дүгээр тунд 44990 иргэн, 2 дугаар тунд 21315 иргэн хамрагдсан байна.

Гэрийн тусгаарлалтанд 1390 иргэн байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх