Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Энхтөр, Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар оролцлоо.
Коронавируст халдвар /COVID-19/ цар тахлын халдварын нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудын хяналтад доор халдваргүйтгэл, ариутгал хийж халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулан ажиллаж байна хэмээн ЗДТГ-ын олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.