Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн төсөл хүлээн авах хугацаа 6-р сарын 4-нд дуусна

2021/05/31

Жил бүр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 7 төсөл хөтөлбөрийг аймаг бүрт хэрэгжүүлж санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.

Энэ жил дээрх төсөл хөтөлбөрүүд 20-30 хувиар буурч зарим нэг өөрчлөлт орсон байна. Залуучуудын гарааны бизнесийг дэмжих Старт-ап хөтөлбөрт 1 төсөл шалгарах бөгөөд 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж авах юм байна.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр шинээр нэмэгдсэн бол бусад хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр зэрэг эргэн төлөгдөх хүүгүй 3-5 сая төгрөгийн хөтөлбөрүүдэд төсөл хүлээн авах хугацаа 6-р сарын 4-нөөр дуусгавар болно. Иймд дээрх хугацаанаас өмнө амжиж төсөлд хамрагдах материалаа Дорнод аймгийн ХХҮГ-т ирүүлнэ үү. 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн төсөл хүлээн авах хугацаа 6-р сарын 4-нд дуусна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх