М.Бадамсүрэн: /Дорнод аймгийн Засаг дарга/
Улсын Онцгой комиссын шийдвэрээр 05 дугаар сарын 22-ны өдрөөс хот хоорондын автозамын хөдөлгөөн нээсэн бөгөөд дээрх хэдхэн хоногийн хугацаанд л гэхэд нийслэл Улаанбаатар хотоос Дорнод аймагт ирсэн иргэдээс коронавируст халдварын 20 гаруй тохиолдол бүртгэгдэж, гэр бүлийн гишүүд нь халдварт өртсөн нь тандалтын шинжилгээгээр батлагдаад байна. Бидний санааг хамгийн ихээр зовоож буй зүйл бол коронавирусын эсрэг вакцинд хамрагдахгүй байгаа хүүхдүүд халдварт өртөж буй явдал. Та вакцины бүрэн тундаа хамрагдсан нь халдвар туссан тохиолдолд хүндрэх эрсдэлийг бууруулна. Харин халдварт өртөхгүй, тээхгүй, бусдад эрсдэл учруулахгүй гэсэн үг биш. Ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан ч, халдварын голомтод бүс нутгаас ирсэн л бол Та бүхэн гэрийн тусгаарлалтын ДОЛООХОН ХОНОГИЙН дэглэмээ чанд баримтлахыг чин сэтгэлээсээ хүсэж байна.
Энэ 06 дугаар сарын 05-ны өдөр гэхэд вакцинжуулалтад хамрагдах насанд хүрсэн нийт иргэдийн 80 гаруй хувь хоёр дахь тунд хамрагдаж дуусна гэж тооцоолж байна. Тиймээс дээрх иргэдэд бүрэн дархлаа тогтох хугацааг 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл гэж үзэн, иргэн бүр халдвар хамгааллын дэглэмийг ГУРВАН ДОЛОО ХОНОГ Л дээд хэмжээнд баримтлах шаардлагатай байна. Аймгийн Онцгой комиссоос гаргаж байгаа шийдвэр бүр нийтийн эрх ашгийн төлөө л гаргаж байгаа гэдгийг Та бүхэн ойлгоорой" хэмээн хэллээ.
М.Бадамсүрэн: Гуравхан долоо хоногийн хугацаанд иргэн бүр халдвар хамгааллын дэглэмийг дээд хэмжээнд баримтлах шаардлагатай байна | |
Jaran.MN Facebook |