5-р сарын 22-нд буюу шар түвшинд шилжиж хөдөлгөөнийг тодорхой хэм хэмжээний хүрээнд нээсэнээс хойш Дорнод аймагт 30 тохиолдол нэмж бүртгэгдээд байна. Эдгээрийн 18 нь зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол бол үлдсэн нь тухайн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын иргэд байна.
Дээрх тохиолдлуудын 11 нь хүүхэд бол вакциныхаа 2 тунд хамрагдсан 3 иргэн халдвар аваад байна.
Хамгийн сүүлд буюу өчигдөр батлагдсан 1 тохиолдол Шүр зах, Хэрлэн номин, Сувд гоо сайхны салоноор үйлчлүүлсэн тул эдгээр газруудад ариутгал халдваргүйтгэл хийжээ.
Харин шөнийн 00:00 цагаас хойш нэмж 7 тохиолдол батлагдаад байгаа бөгөөд эдгээр нь зөөвөрлөгдөн ирсэн болон Баян-Уул сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьталууд байна.
Өнөөдрийн байдлаар Дорнод аймагт 975 иргэн гэрийн ажиглалт тусгаарлалтад байгаа бөгөөд үүний 406 нь Хэрлэн суманд бусад нь хөдөөгийн сумдад байна. Харин 24 иргэн тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж байна.
14 хоногт 30 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна | |
Jaran.MN Facebook |