Монгол улсын Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд тусгагдсан "Ажлын байрыг дэмжих зээл" буюу 3 хувийн хүүтэй зээлийг иргэн ААН-д олгож байгаа.
Дорнод аймгийн тухайд, уг зээлэнд 1071 иргэн ААН-ийн 103,9 тэрбум төгрөгийн хүсэлт иржээ. Үүнээс 5-р сарын 31-ний байдлаар 64 ААН-д 12,8 тэрбум төгрөгийн зээл, 201 иргэнд 6,4 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
Харин 87 иргэн, ААН-ийн 8,2 тэрбум төгрөгийн зээл шаардлага хангаагүйн улмаас буцаагджээ. Мөн дахин санхүүжүүлсэн буюу ажлын байрыг дэмжих өндөр хүүтэй зээлтэй байсан 6 ААН, 13 иргэний 1,7 тэрбум төгрөгийн зээлийг 3 хувь руу шилжүүлсэн байна. Одоогоор 275 иргэн ААН-ийн 25,6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт судалгаанд байгаа юм байна.
Эх сурвалж: Монголбанкны Дорнод аймаг дахь салбар
Дорнод: Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлэнд 201 иргэн, 64 ААН хамрагдаад байна | |
Jaran.MN Facebook |