Одоогоор 40 мянган иргэний зээлийн мэдээллийг хар жагсаалтаас гаргаад байна

2021/06/21

Монголбанкнаас  2021.06.02-ноос эхлэн зээлийн мэдээллийн санд нэгудаагийн тохируулга хийх ажлыг шат дараатайгаар авч байгаа бөгөөд эцсийн тохируулгууд 2021.07.01-ний өдөр хийгдэж дуусна.

2021.06.11-ний байдлаар 40 орчим мянган иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн лавлагаанд тохируулга хийгээд байна.

Тавигдах шаардлага: 

  • Зөвхөн нэг хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхтэй
  • Тухайн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл 2021.07.01-ний өдрийн байдлаар бүрэн төлөгдсөн байх

Иргэн, аж ахуйн нэгжүүд хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдлээ 2021.06 дугаар сард багтаан барагдуулсан тохиолдолд энэхүү арга хэмжээнд хамрагдан зээлийн сайн түүхтэй болох боломжтой.

Зээлийн мэдээллийн сан нь санхүүгийн сахилга баттай иргэн, аж ахуйн нэгжид илүү таатай нөхцөлөөр зээл авах боломжийг дээшлүүлэх ач холбогдолтой. Зээлийн сайн түүхийг бий болгосноор банк, санхүүгийн байгууллагаас бага хүүгээр санхүүжилт татах бололцоо бүрддэг.

Дорнод аймаг дахь Монголбанкны салбар 

Одоогоор 40 мянган иргэний зээлийн мэдээллийг хар жагсаалтаас гаргаад байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх