Хэрлэн гол үерийн түвшинг 2 см-ээр, Халхгол үерийн түвшинг 26 см-ээр даван үерлэж байна

2021/06/22
Хэрлэн гол үерийн түвшинг 2 см-ээр, Халхгол үерийн түвшинг 26 см-ээр даван үерлэж байна

2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар гол, нуурын усны түвшинг өмнөх 10 хоногтой харьцуулахад Хэрлэн гол 9 см, Улз гол Эрээнцавд 2 см , Баян-Уул суманд 8 см,Дашбалбар суманд 7 см, Буйр нуур 4 см , Халх гол Халхгол суманд 21 см, Баянхошууд 17 см, Хөх нуур 5 см-ээр тус тус нэмэгдсэн байна.

Хэнтийн нуруунаас усжих Хэрлэн гол ҮЕРИЙН ТҮВШИНГ 2 см-ээр , Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчмоор усны түвшин өмнөх өдрөөс 7 см –ээр нэмэгдэн, ҮЕРИЙН ТҮВШИНГ 26 см-ээр даван үерлэж байгаа тул ард иргэдийг үер усны аюулаас болгоомжилж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голруу явуулахгүй байхыг Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас АНХААРУУЛЖ байна.                           

Хэрлэн гол үерийн түвшинг 2 см-ээр, Халхгол үерийн түвшинг 26 см-ээр даван үерлэж байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх