Гадаа төрсөн эмэгтэй жирэмсний хяналтанд ороогүй байжээ

2021/06/22
Гадаа төрсөн эмэгтэй жирэмсний хяналтанд ороогүй байжээ

Энэ сарын 17-18-ны шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р багт нэг эмэгтэй шөнө дунд гэрийнхээ гадаа төрж хүүхэд нь эндсэн байна. Төрсөн нярайн байдлаас харахад төрөх хугацаа нь болсон гэж эмч нар таамаглаж байна. Харин эмэгтэй жирэмсний хяналтад ороогүй, хэзээ төрөхөө сайн мэдэхгүй байжээ.

Яаралтай тусламжийн 103 дугаарт 6-р сарын 18-ны шөнө 02:20 минутанд гэртээ төрсөн, хүүхэд амьсгалахгүй байна гэсэн дуудлага иржээ. Уг дуудлагын дагуу 4 минутын дараа түргэн тусламжийн эмч тухайн айлд очиход 32 настай эмэгтэй гэрийнхээ гадаа төрсөн, харин хүүхэд нь амьсгал хураасан байдалтай байжээ. 

Тухайн эмэгтэй гадаа төрж хүүхдээ алдсан нь гадны нөлөөтэй эсэхийг цагдаагийн газар шалгаж тогтоох юм байна. Харин одоогоор эмэгтэй БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал сайн байгааг эмч нар хэлж байна.

Гадаа төрсөн эмэгтэй жирэмсний хяналтанд ороогүй байжээ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх