Сүүлийн 24 цагт Дорнод аймагт Ковидын 42 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд үүнээс Хэрлэн суманд 25 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээрийн 24 нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан иргэд бол нэг тохиолдол нь халдвартай бүс нутгаас ирээд гэртээ тусгаарлагдаж байсан, 6 дахь хоногийн шинжилгээгээр батлагдсан тохиолдол байна.
Дээрх 25 тохиолдлууд нь орон сууцны 8, 38, 26, 20, 53, 40, 3, 13, 14 дүгээр байруудад оршин суудаг буюу эдгээр байруудад халдвар илэрлээ. Мөн 6-р сарын 20-нд Хэрлэн номин бизнес төв, Жаргалан дэлгүүр, Оюу дэлгүүр, 6-р сарын 17-нд Шүр зах, Хэрлэн номин бизнес төвийн Эмийн сан, 6-р сарын 19-нд Шүр захын эмийн сангаар үйлчлүүлсэн иргэдээс халдвар илэрсэн байна.
Дорнод аймаг 7-р сарын 1 хүртэл Дорнод аймаг руу орох, гарах хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн, дээр нь Ковидын халдварын зөөвөрлөгдөн ирж байгаа тохиолдол тасралтгүй бүртгэгдэж байгаатай холбоотойгоор өчигдрийн АОК-ийн хуралдаанаар Хөлөнбуйрын постоор нэвтрэх бүх иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авахаар болсон байна. Тиймээс халдвартай бүс нутгаас ирж байгаа иргэд вакцины бүрэн тунтай болоод пср шинжилгээний бичигтэй байсанч заавал түргэвчилсэн шинжилгээ өгөх юм.
Түргэвчилсэн шинжилгээгээр Хөлөнбуйрын пост дээр шинжилгээ эерэг гарсан тохиолдолд өөрөө хүсвэл буцах боломжтой юм байна.
Өнөөдрөөс Хөлөнбуйрын постоор нэвтрэх бүх иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авч эхэллээ | |
Jaran.MN Facebook |