БОЭТ: Вакцин хүндрэх, нас барахаас 3 дахин сэргийлж байна

2021/06/22
БОЭТ: Вакцин хүндрэх, нас барахаас 3 дахин сэргийлж байна
Сүүлийн 24 цагт Дорнод аймагт 42 тохиолдол нэмж батлагдан нийт 374 тохиолдол бүртгэгдлээ.
Ковидын тасгуудад 272 иргэн, тусгаарлан ажиглах байранд 270 иргэн, гэрийн тусгаарлалтад 1883 иргэн байна. 
 
Халдвар бүртгэгдсэн байдлыг байршлаар нь авч үзвэл, 
- Хэрлэн суманд: 182+24 тохиолдол
- Хөлөнбуйр суманд: 3 тохиолдол
- Цагаан-Овоо суманд: 29+3 тохиолдол
-Дашбалбар суманд: 6 тохиолдол
-Баян-Уул суманд: 11 тохиолдол
-Сэргэлэн суманд: 17+2 тохиолдол
-Баяндун: 3 тохиолдол
-Матад: 4 тохиолдол
Зөөвөрлөгдсөн: 78+12 тохиолдол
-Эдгэрсэн: 107+6 тохиолдол
-Шилжсэн: 1 тохиолдол байна. 
 
Батлагдсан тохиолдлуудаас 
Хөнгөн -228
Хүндэвтэр-28
Хүнд-2
Нэн хүнд-2 өвчтөн байна. 

Хүндэрсэн тохиолдлууд нь вакцинд хамрагдаагүй, жирэмсэн болон хүүхдүүд байна. 

Ковидоор хэвтэн эмчлүүлж байгаа иргэдэд эргэлтийг зөвхөн МЯГМАР, ПҮРЭВ, БЯМБА гарагийн өглөөний 09.00-11.00 цагийн хооронд оруулж байна. Мөн эргэлтээр ирэх иргэд эмчилгээний үед хориглосон бүтээгдэхүүн, ялангуяа нөөшилсөн бүтээгдэхүүн авчрахгүй байхыг БОЭТ-өөс анхаарууллаа.  

 

БОЭТ: Вакцин хүндрэх, нас барахаас 3 дахин сэргийлж байна  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх