Дорнод аймагт коронавирүсийн халдвар бүртгэгдээд 3 сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд батлагдсан тохиолдол 441-д хүрч үүнээс 138 нь эдгэрч 303 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Эрс нэмэгдэж байгаа халдварын улмаас Ковидын 4 тасаг нээж 303 ор дэлгээд байна. Үүнд, халдвартын тасагт 40 ор, хүүхдийн тасагт 136 ор, Ахмадын чөлөөт цагийн төвд 30 ор, Политехникийн коллежид 100 ор дэлгэснээс өнөөдөр дүүрсэн байна. Тиймээс дахин 100 ор Дорнод их сургуулийн оюутны дотуур байранд дэлгэхээр бэлтгэл хангаж байна.
Халдвар авсан иргэдийн 30 орчим хувь нь буюу 125 нь хүүхэд бол вакцины 1-р тунд хамрагдсан 22 иргэн, 2-р тунд хамрагдсан 105 иргэн бусад тохиолдлууд вакцинд хамрагдаагүй иргэд байгаа юм. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс нэн хүнд байсан жирэмсэн эмэгтэй өчигдөр орой амиа алдаад байна. Одоо 7 иргэн хүнд бусад нь хөнгөн, хүндэвтэр байдалтай байна.
Дорнод: Дахин 100 ор дэлгэж байна | |
Jaran.MN Facebook |