Өнөөдрийн байдлаар Хэнтийн нуруунаас усжих Хэрлэн гол үерийн түвшинг 9 см-ээр , Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг / Баянхошуу / орчимд үерийн түвшинг 49 см-ээр даван үерлэж байна. Бусад томоохон гол нуурууд үерийн түвшинд ойртож байгаа тул ард иргэдийг үер усны аюулаас болгоомжилж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голруу явуулахгүй байхыг УЦУОШТ-өөс анхааруулж байна.