Өнөөдөр Матад суманд батлагдсан Ковидын 2 тохиолдлын тухайд шинээр үүссэн голомт байна. Учир нь хүн амын дунд хийгдэж байгаа тандалтын судалгаагаар илэрчээ. Тиймээс эх уурхай тодорхой бус хаанаас халдвар авсныг нь тогтоох ажил үргэлжилж байна.
6-р сарын 14-нд Матад сумын Жаргалан баг дээр зохион байгуулагдсан морины уралдаанд оролцсон хүмүүсээс болон тус багийн 120 иргэнээс шинжилгээ авчээ. Эндээс 2 иргэний шинжилгээ эерэг гарсан тул Матад сумаас аймгийн төв, бусад сумд руу зорчсон иргэдийн бүртгэлийг хийж байна.
Матад сумын Жаргалан багийн Засаг дарга Б.Мөнгөнсүх: Тухайн батлагдсан 2 иргэн манай баг дээр 6-р сарын 20-нд Хэрлэн сумаас нүүж ирсэн айлын хүмүүс. Тиймээс дээрх уралдаанд оролцоогүй, уралдаанд оролцсон хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Уралдаанд 40 орчим хүмүүс оролцсон.
Асуудлын гол нь Дорнод аймаг шар түвшинд буюу бүх төрлийн уралдаан тэмцээнийг хориглосон үед морины уралдаан зохион байгуулсан, тус уралдаанд 20 орчим морь уралдаж хүмүүсийн бөөгнөрөл үүсгэж Ковидын дэглэм зөрчсөн байна. Энэ асуудал Дорнод аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байна.
Матад суманд Ковидын дэглэм зөрчиж морины уралдаан зохион байгуулсан хэрэг шалгагдаж байна | |
Jaran.MN Facebook |