Дорнод аймагт 16-гаас дээш насны 54821 иргэн дархлаажуулалтад хамрагдахаас одоогоор вакцины 1-р тунгийн хамрагдалт 85 хувьтай, 2-р тунгийн хамрагдалт 80 хувьтай явагдаж байна.
Харин өнөөдрөөс 12-15 насны хүүхдүүдийг вакцинжуулах ажил эхэлж байна. Хөдөөгийн сумдад ЭМТ-ийг түшиглэн хийх бол Хэрлэн суманд 3 цэг ажиллаж хүүхдүүдийг сургуулийн харьяаллаар нь хуваарилсан байна. Үүнд, БТСГ-т 1 болон 5 дугаар сургуулийн сурагчид, МСҮТ дээр 8 болон 12-р сургууль, Хан-Уул цогцолбор сургууль, Долоодой сургуулийн энэ насны сурагчид, ДБЭХС ТӨХК-ийн спорт зааланд Шинэ хөгжил цогцолбор сургууль, 2,11,Фловер сургуулийн сурагчид дархлаажуулалтад хамрагдах бөгөөд эцэг эх асран хамгаалагчийн хамт очно.
Хэрвээ эсрэг заалттай бол БОЭТ-ийн дархлаажуулалтын цэгт очиж нарийн мэргэжлийн эмчийн хяналтан дор вакцинаа хийлгэх юм байна. 12-15 насны хүүхдүүдийн дархлаажуулалтыг 7 хоногийн хугацаанд хийхээр төлөвлөсөн байна.
Дорнод аймагт 12-15 насны 5959 хүүхэд байгаагийн 4000 орчим нь Хэрлэн суманд амьдарч байна.
Өнөөдрөөс 12-15 насны хүүхдүүдийг вакцинжуулах ажил эхэлж байна | |
Jaran.MN Facebook |