Хөдөлгөөний хязгаарлалыг 7-р сарын 10-ныг хүртэл сунгалаа

2021/06/30
Хөдөлгөөний хязгаарлалыг 7-р сарын 10-ныг хүртэл сунгалаа

6-р сарын 21-ний өдрөөс эхлэн Дорнод аймаг руу орох, гарах болон сум хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаж зөвхөн хүндэтгэн үзэх шалгаантай иргэдийг нэвтрүүлж байгаа. Мөн Хөлөнбуйрын постоор орж ирэх бүх хүнээс түргэвчилсэн шинжилгээ авах ажлыг эхлүүлээд байгаа юм. Учир нь вакцины 2 тунтай 14 хоносон иргэдээс Ковидын халдвар бүртгэгдэж байгаа учраас дээрх зохицуулалтыг хийгээд байгаа юм.

Тэгвэл хөдөлгөөний хязгаарлалтыг дахин 10 хоногоор сунгах шийдвэрийг өнөөдөр АОК гаргасан байна. Мөн Хөлөнбуйрын постоор нэвтрэх хүн бүрт түргэвчилсэн тест тавих ажил үргэлжлэнэ гэж мэдэээллээ. 

 

 

Хөдөлгөөний хязгаарлалыг 7-р сарын 10-ныг хүртэл сунгалаа   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх