Ковидын дэглэм зөрчсөн 57 иргэнд 5,7 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

2021/07/06
Ковидын дэглэм зөрчсөн 57 иргэнд 5,7 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Коронавирүст халдварт цар тахлын 2 дахь давалгаа явагдаж байгаа энэ үед өдөрт бүртгэгдэх халдварын тоо дунджаар 30-аас буухгүй байна. Одоогоор эх уурхай нь тогтоогдоогүй 13 голомт байгаа бөгөөд өөрөөр хэлбэл, хүн амын дундах халдварын тархалт өндөр байгааг харуулж байгаа юм. Зарим өдөрт шинж тэмдгийн дуудлагаар буюу хэн нэгэнтэй ойрын хавьтал болоогүй хаанаас халдвар авсан нь тодорхой бус тохиолдлын тоо 8 хүртэл бүртгэгдэж байна.

Халдварын тархалт өндөр байгаагийн гол шалтгааныг халдвартай бүс нутгаас ирсэн иргэдийн гэр бүлийн гишүүд дэглэм мөрдөхгүй байгаа, мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьталууд дэглэм зөрчиж байгаатай холбоотой гэж байгаа юм.

Тэгвэл өнөөдрийг хүртэл дэглэм зөрчсөн 36 тохиолдлын 57 хүнд 5,7 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Дэглэм зөрчсөн иргэдэд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34,2 дахь зүйлээр хариуцлага тооцно, ингэхдээ хэрвээ халдварт өртсөн бол тухайн иргэнийг эмчлэгдээд эмнэлгээс гарч тусгаарлалтын хугацаа дууссаны дараа арга хэмжээ тооцох учир багагүй цаг хугацаа шаардаж байгааг тодотголоо. 

Ковидын дэглэм зөрчсөн 57 иргэнд 5,7 сая төгрөгийн торгууль ногдуулжээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх