Сүүлийн 24 цагийн дотор Дорнод аймагт коронавирүсийн халдварын 28 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан 804 тохиолдол боллоо. Гэрийн тусгаарлалтанд 628 иргэн, тусгаарлан ажиглах байранд 2089 иргэн байна.
Өнөөдөр Хэрлэн суманд 23 тохиолдол, Гурванзагал суманд 2, Баяндун суманд 2, зөөвөрлөгдсөн 1 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Чойбалсан сумаас бусад сумдад коронавирүсийн халдвар бүртгэгдэж тархсан байдалтай байна.
Халдварын тохиолдлын тоог сумдаар авч үзвэл,
- Хэрлэн суманд: 476+ өнөөдөр 23
- Хөлөнбуйр суманд: 3
- Цагаан-Овоо суманд: 48
-Дашбалбар суманд: 6
-Баян-Уул суманд: 12
-Сэргэлэн суманд: 24
-Баяндун суманд: 20+ өнөөдөр 2
-Матад суманд: 19
-Баянтүмэн суманд: 12
-Халхгол суманд: 4
-Булган 2
-Чулуунхороот: 2
-Гурванзагал 1 +өнөөдөр 2
- Зөөвөрлөгдсөн: 147+өнөөдөр 1 тохиолдол нийт 804 тохиолдол боллоо.
Харин эдгэрсэн 523 иргэн байна. Эмчлүүлж байгаа иргэдийн 229 нь хөнгөн, 42 нь хүндэвтэр, 6 нь хүнд хэлбэртэй байна.