Өнөөдөр Монгол улсын төрийн далбааны өдөр тохиож байна

2021/07/10
Өнөөдөр Монгол улсын төрийн далбааны өдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсын Төрийн далбааны өдөр”  тохиож байна. Энэхүү өдрийг 2008 оноос жил бүрийн 7 дугаар сарын 10-нд тэмдэглэж ирсэн. 

Монгол Улсын үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.  Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” хэмээн заасан байдаг. 

Одоогийн төрийн далбаа нь Монгол Улсын үндсэн хууль хүчин төгөлдөр болсон цагаас буюу 1992 оны 2 сарын 12-ноос хэрэглэгдэж эхэлсэн. Үндсэн хуулийн 12-р зүйлийн 4 дэх хэсэгт: "Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна." гэж заажээ.

Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд өмнө нь 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбаагаа шинэчилж байсан түүхтэй. 

 

Өнөөдөр Монгол улсын төрийн далбааны өдөр тохиож байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх