ОБГ 3,9 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах аврах ажиллагааны 5 автомашинтай боллоо

2021/07/10
ОБГ 3,9 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах аврах ажиллагааны 5 автомашинтай боллоо

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлсэн “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийн хүрээнд гал түймэр унтраах, аврах, тусгай зориулалтын 5 ширхэг автомашиныг Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газарт өнөөдөр хүлээлгэн өглөө. Эдгээр автомашинууд нь гал унтраах болон аврах ажиллагааны багаж хэрэгслээр бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай бөгөөд нэг машин бүх төрлийн осол дээр шууд ажиллах боломжтойгоор тоноглогдсон гэдгээрээ давуу талтай байна.

Эдгээр иж бүрэн тоноглогдсон тусгай зориулалтын автомашинууд нь 3,9 тэрбум төгрөгийн өртөгтэй байна. Ийнхүү Бүсийн төв Дорнод аймгийн ОБГ ал түймэр унтраах, аврах тусгай зориулалтын автомашинуудаар парк шинэчлэлт хийж гамшиг осол, гал түймэотэй тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны чадавх дээшилж байна. 

 

ОБГ 3,9 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах аврах ажиллагааны 5 автомашинтай боллоо   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх