3 хоногийн дотор Дорнод руу 2896 иргэн 1038 тээврийн хэрэгсэл орж иржээ

2021/07/12
3 хоногийн дотор Дорнод руу 2896 иргэн 1038 тээврийн хэрэгсэл орж иржээ

7-р сарын 8-ны 17 цагаас эхлэн Дорнод аймаг хөдөлгөөний хязгаарлалтыг тавьсан. Ингэхдээ Дорнод аймаг руу нэвтрэх, гарах тохиолдолд заавал автомат бүртгэлд бүртгүүлж байна.

Өнгөрсөн 3 хоногийн хугацаанд буюу 7-р сарын 10-наас 12 -ныг хүртэлх хугацаанд Дорнод аймаг руу Хөлөнбуйрын постоор 2896 хүн 1038 тээврийн хэрэгсэл  орж ирсэн байна.

Харин гарах чиглэлд 338 тээврийн хэрэгсэл  1031 иргэн Хөлөнбуйрын постоор дамжин гарчээ. Хөдөлгөөний урсгал огцом нэмэгдсэнтэй холбогдуулан халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлага тулгарч байна. 

3 хоногийн дотор Дорнод руу 2896 иргэн 1038 тээврийн хэрэгсэл орж иржээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх